ОУВС Украинд нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.15-нд нийтлэгдсэн

ОУВС Украинд нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

ОУВС Украин улсад нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр Лхагва гаригт /2016.09.14/ шийдсэн байна.

17,5 тэрбум ам.долларын тусламж авах хүсэлтээ Украин өнгөрсөн жилийн наймдугаар сард ОУВС-д өргөн барьжээ.

Хоёр жил үргэлжилсэн дайны дараа тус улсын эдийн засаг маш хүнд байдалд орж, ДНБ нь 9,9 хувиар буурсан юм. ОУВС-ын тэргүүн Кристин Лагард хэлэхдээ “Украин улс сэргэх хүсэлтэй байгаагаа харуулсан. Хэдийгээр нийгэм, эдийн засгийн хямрал их байгаа ч ирээдүйд эерэг өсөлтийг үзүүлэх боломжтой байна. Сэргээн босголтыг тогтвортой хийхийн тулд эдийн засгийг бүтцийн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Мөн түүнчлэн авлигал, хээл хахуультай тэмцэж, засаглалыг сайжруулах шаардлагатай” гэв.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: AFP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж