Баян-Өлгий аймгийн Улаангом сумын нутаг Ховд голын эрэг дээр 14 настай хоёр эрэгтэй хүүхэд голд юм угааж байгаад усанд осолджээ. Уг осол энэ сарын 11-нд гарсан байна. Онцгой байдлынхан нэг хүүгийн цогцсыг олсон байна. Харин хоёр дахь хүүхдийн цогцсыг хайж байгаа аж.
Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн голд 16 настай эрэгтэй энэ сарын 13-нд осолджээ. Өчигдрийн хувьд 25 км усаар эрэн хайх ажиллагаа явуулж зургаан удаагийн шумбалт хийсэн ч хараахан олоогүй байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.
Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд голд 19 настай эрэгтэй энэ сарын 13-нд осолджээ. Улмаар өчигдөр эрэгтэйн цогцсыг олсон байна.
Дашрамд дулугахад, он гарсаар гол усанд осолдсоны улмаас 126 хүн амь насаа алджээ.
Б.ЗАЯА