“Шинэ монгол Баянгол” эцсийн мөчид ”Унаганууд”-аас оноо салгалаа

Хуучирсан мэдээ: 2016.09.15-нд нийтлэгдсэн

“Шинэ монгол Баянгол” эцсийн мөчид ”Унаганууд”-аас оноо салгалаа

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн унах бүсэд бичигдэж буй “Шинэ Монгол Баянгол” баг өчигдөр “Улаанбаатарын Унаганууд”-тай эн тэнцүү тоглолтыг хийлээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон 13 дугаар тойргийн хүрээнд “Улаанбаатар”-ыг 2:1-ээр хожсон Шадаб Ифтихарын баг “нийслэлийн баг” руу зургаан оноо ойртсон. Хэрэв тэд энэ өдрийн тоглолтод хожих юм бол бүр ч давуу талтай болох боломжтой байлаа.

Гэхдээ хүснэгтийн дунд хэсэгт хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буй “Улаанбаатарын унаганууд” бөмбөгийг илүүтэйгээр эзэмшиж, тоглолтын санаачлагыг гартаа авч тоглосон. Нэгдүгээр үе гоолгүй өндөрлөсөн тул хоёрдугаар үед бүхнийг шийдвэрлэх болов.

“Улаанбаатарын унаганууд” хэд хэдэн аюултай довтолгоог “Шинэ монгол Баянгол” багийн хаалгач Закари зогсоож чадсан ч 85 дахь минутад Руан Фантегийн гүйцэтгэсэн хүчтэй цохилтын эсрэг юу ч хийж чадаагүй. Ийнхүү “Шинэ монгол Баянгол” багийн залуус бараг л халаасандаа орсон нэг оноог алдахад хүрээд байлаа. Гэтэл тоглолтын үндсэн цаг дууссан хойно “Унаганууд” багийн хамгаалагчдын үл ойлголцолоос үүдэлтэй алдааг Б.Мөнгөнтулга торгуулийн талбайн гадна гаргасан. Алдаа гарсан газраас “Шинэ монгол Баянгол” багийн испани легионер Рубио нэгэн тансаг цохилтыг гүйцэтгэж, тооны харьцааг тэнцүүлсэнээр тоглолт өндөрлөлөө.

ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж