ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2016.09.15-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулав

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг маргааш товлоод байсан ч хойшлогджээ. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, ийм шийдвэрт хүрсэн байна. Ирэх аравдугаар сарын эхээр болох орон нутгийн сонгуулийн дараа Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааныг хийх нь илүү зохимжтой, харин одоо орон нутгийн сонгуульд бүх хүчээ дайчлан ажиллах ёстой хэмээн үзсэн учраас ийн шийдвэрлэжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж