Сонгуулийн өмнө сайн найзаасаа болж нэр хүндээ алдсан УИХ-ын экс гишүүн Л.Эрдэнэчимэг улс төрөөс хол хөндий хувийн бизнестээ анхаарсан шигээ явж байна. Гэтэл нүүрсний үнэ өсөхтэй зэрэгцээд түүний тухай сайн, муу яриа дахиад л гарч эхэллээ. Учир нь, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн ч Монгол Улс нэг тонн нүүрсээ 25-хан ам.доллараар зарж байгаа. Тиймээс салбарынхан нь гайтай, хөөтэй Л.Эрдэнэчимэг гадаадын хөрөнгө оруулагчдыг гацаагаагүй бол Монголын хямралтай эдийн засагт нэмэр болох байлаа хэмээн халаглаж суугаа сурагтай.
Харин Л.Эрдэнэчимэгийн хувьд эдийн засгийн хямрал нөлөөлөөгүй бололтой, томоохон хүлэмж бариад тариалалтдаа орсон, шинэ жилээр шинэ ургаца авахаа нүүр номын хуудсаараа жиргэсэн шигээ сууж байна. Гэхдээ нүүрс, Тавантолгойн асуудал хөндөгдөх бүрт түүний нэр сонсогдох бүрт намын нөхөд нь “Муу нэрийг хусавч арилахгүй” хэмээн шивнэлдэж суугаа гэнэ.
Б.БАТ