Доллар 2248 төгрөгийн ханштай байна

Хуучирсан мэдээ: 2016.09.14-нд нийтлэгдсэн

Доллар 2248 төгрөгийн ханштай байна

Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2248 төгрөгтэй тэнцэж байна. Сонгуулийн дараа буюу долдугаар сараас ханш өссөөр ирсэн ам.доллар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэж огцом нэмэгдсэн юм.  

Одоогоос гурван сарын өмнө буюу энэ оны зургадугаар сарын 3-ны өдөр “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг  1991 төгрөгөөр худалдаж байжээ. Тухайн үеийн ханшаас өнөөдөр 257 төгрөгөөр нэмэгдээд байна. Түүнчлэн улсын төсвийг батлахдаа нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцож тусгаснаас 218 төгрөгийн зөрүүтэй байгаа ажээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж