”Шинэ монгол Баянгол” VS ”Улаанбаатарын унаганууд”

Хуучирсан мэдээ: 2016.09.14-нд нийтлэгдсэн

”Шинэ монгол Баянгол” VS ”Улаанбаатарын унаганууд”

Хүрхрээ үндэсний дээд лигийн зургадугаар тойргийн нөхөн тоглолт өнөөдөр орой 18:00 цагаас "Шинэ Монгол Баянгол", "Улаанбаатарын Унаганууд"-ын хооронд болно.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Шадаб Ифтихарын удирдсан "ШМ Баянгол" өнгөрсөн тойрогт "Улаанбаатар"-ыг 2:1-ээр хожиж найман оноотой болсон нь "хонгилын үзүүрт гэрэл ассан" явдал байлаа. Өөрөөр хэлбэл тэд унах бүсээс мултарах боломжоо хадгалан үлдсэн. Хэрэв өнөөдрийн учираагаа хожих юм бол дээрээ байгаа "Улаанбаатар" багруу гурван оноо ойртох боломжтой.

Эсрэгээрээ "Улаанбаатарын Унаганууд" хүснэгтийн дунд хэсэгт цаашлаад хүрэл медалийн төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлж байгаа. Тэдний хувьд "Дэрэн", "Сэлэнгэ Пресс" багуудтай оноо тэнцүү яваа тул "ШМ Баянгол"-той хийх тоглолтоос заавал гурван оноо авах ёстой. Чухал ач холбогдол бүхий тоглолт оройн 18:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж