Нью-Йоркийн загварын долоо хоног юу үлдээв

Хуучирсан мэдээ: 2016.09.19-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн загварын долоо хоног юу үлдээв

-Их зүйл хүлээлгэсэн 11 дизайнер-

Нью-Йорк хотноо өнгөрсөн долоо хоногт “Хавар-зун-2017” загварын долоо хоног болжээ. Америкийн дизайнерууд юугаар гайхуулав?


Kanye West Yeezy Season 4

Leanne Italie/AP Kanye West Yeezy Season 4

Үзүүлбэрийн гол зүйл нь рэпперийн эхнэр Ким Кардашянд зориулсан гоёлын загвар болсон юм. Биеэ барьсан богино даашинз, ташуу өсгийтэй урт түрийтэй гутал, биеийн өнгөтэй банзал зэргээс энэхүү цуглуулга бүрджээ.


Tom Ford

Vogue/vogue.com Tom Ford

Шинэ бүтээлээ шууд борлуулж эхэлнэ гэж зарласан дизайнер энэ удаад Загварын долоо хоногийг нээлээ. Загварын ертөнцийнхөн түүнийг ихээхэн хүлээж байв. Сайн найруулагч гэдгээ Венецийн кино наадам дээр харуулсан тэрээр сонирхолтой цуглуулгатай байлаа. Үслэг эдлэл, ноос, хилэн, алт, барын принт, харандаан банзлууд, шал арчсан урт даашинз, тэмээн хяруулын өд сөд гээд л тансаг загвар ямар байх ёстойг харууллаа.


Vera Wang

Bebeto Matthews/AP Vera Wang

Vera Wang-ийн хар цагаан цуглуулгыг сонгомол гэж нэрлэхээс аргагүй. Шинэ улиралд задгай мөртэй цамц, гэрэлтсэн богино банзал зэрэг нүцгэн шахуу загварууд эрэлттэй байх бололтой.


Michael Kors

Richard Drew/AP Michael Kors

Алдартай дизайнер шинэ цуглуулгадаа өнгөрсөн зууны далаад оныг эргүүлэн авчирчээ. Бэлхүүс барьсан цагаан, цэнхэр цув авахыг санал болголоо. Цоохор даавуун банзал, даашинз, даавуун жилетүүд дахиад л загварт нь орж ирэв. Бэлхүүсийг цэнхэр, хүрэн, хар бүсээр тодруулж өгчээ.


Victoria Beckham

Vogue/vogue.com Victoria Beckham

Арьс, хилэн, торгон материал энэ улирлын гол чиг хандлага болж байна. Конбинзон, урт даашинзуудыг Бэкхем сонгожээ.


DKNY

Diane Bondareff/AP DKNY

Брэндийн шинэ цуглуулга нь “Загвар гудамжтай уулзаж байна” нэртэйгээр хийгджээ. Спортлог загварууд их байлаа.


Prabal Gurung

Diane Bondareff/AP Prabal Gurung

Шал хүртэл намирсан торгон даашинз, гүн ухлаадас зэрэг нь залуусынх гэж хэлэхээргүй болгов.


Tommy Hilfiger

Diane Bondareff/AP Tommy Hilfiger

Америкийн сонгодог дизайнер сургуулийн, спортын, гудамжны загвартаа усан цэргийн сэдвийг суулгаж өгсөн харагдав. Цэргийн хувцас, сагсан бөмбөгийн шорт, богино цамц зэрэг нь содон байлаа. Энэ улирлын цуглуулгад Жижи Хадидын зохиомж оржээ.


Carolina Herrera

Andres Kudacki/AP Carolina Herrera

Өнгөрсөн зууны үе үеийн стиль цуглуулгад нь байв. Тавиад оны тууз, наяад оны гүнзгий ухлаадас, жийнсийг сонгожээ.


Zac Posen

Seth Wenig/AP Zac Posen

Риз Уизерспун, Клер Дейнс, Жессика Альба, Мишель Обама нарыг гоёдог дизайнер биеийн галбирыг тодотгосон харагдлаа. Түүний хувцаснууд Оскарын шагналын улаан хивсний ёслолыг чимэглэх нь мэдээж.


Proenza Schouler

Richard Drew/AP Proenza Schouler

Хамгийн сонирхолтой брэндийн дизайнер болох Жек Макколлоу, Лазаро Эрнандес нар өөрсдийн дадал болсон хар-саарал-цагаан өнгө аясыг эрс өөрчлөн шар, улаан, цэнхэр өнгөөр цуглуулгаа баяжуулсан байна. Тэд эсгүүртээ их анхаарсан бололтой. Мөн деталиудад багагүй анхаарчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж