“Ромео Жульетта”-г 31500 хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.19-нд нийтлэгдсэн

“Ромео Жульетта”-г 31500 хүн үзжээ

Улсын драмын эрдмийн театрын /УДЭТ/-ын уран уран бүтээлчид дэлхийн утга зохиолын ноён оргилын нэг Уильям Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг есдүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд дахин тайзнаа тавихаар болжээ. Тус жүжгийг театрын 85 жилийн ойг угтаж тавьснаас хойш нийт 67 удаагийн тоглолтоор 31500 орчим үзэгч үзэж сонирхжээ.

“Ромео Жульетта”-гийн тасалбарыг есдүгээр сарын 12-ноос худалдаанд гаргасан бөгөөд 15, 20, 25, 30 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг УДЭТ-ын билетийн касс болон www.easyticket.mn, үнэгүй хүргэлт 1900-1188-аар борлуулж байна.

Сонирхуулахад, УДЭТ-ын уран бүтээлчид “Ромео, Жульетта” жүжгээр есдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд Буриадын Улан-Үдэ хотноо болсон “Алтан Сэргэ” олон улсын театрын наадамд оролцож, “Шилдэг эрэгтэй дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”, “Шилдэг эмэгтэй туслах дүр”, “Шилдэг хөгжмийн зохиолч” номинацид тэргүүлж, шагнал хүртсэн юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж