”Армата” Америкийн эсрэг зогсож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2016.09.19-нд нийтлэгдсэн

”Армата” Америкийн эсрэг зогсож чадах уу?

© РИА Новости. Министерство обороны РФ

Оросын шинэ танк Т-14 "Армата"  нь өмнөх загваруудаас хавьгүй илүү шинэчлэгдсэн байлдааны талбарт энгийн биш өрсөлдөгч гэж The National Interest сонин бичжээ.

Фото:  РИА Новости. Владимир Астапкович

Зөвлөлт, Оросын өмнөх танкууд нь энгийн бүтэцтэй байсан бол Т-14 нь  өмнө нь дэлхийд байгаагүй технологийг нэвтрүүлсэн байна.

"Армата" танкны буу нь автомат удирдлагатай гэхээр л  бусад танкуудаас өөр. Тийм зохиомжийн давуу тал нь багийн  гишүүд нь сум хэрэгслээс тусгаарлагдсан  гэсэн үг. Мөн энэ машин  олон давхрагатай хуягтайгаас гадна “Афганит” гэдэг идэвхтэй хамгаалалтын системтэй. Систем нь байгаа сөнөөх чадартай бөгөөд түүнд нь сөнөөх радио,  цахим систем ба байг илрүүлэн мөрдөх, сум пуужинг барин угтуулж сөнөөх зорилго бүхий  радио  оптикийн радартай.

Америкийн "Абрамс" M1A2 SEP v2 ба M1A3 танкуудтай тулалдахад хэн нь анхлан эсрэг талаа харж илрүүлсэн нь давуу талтай гэж NI бичжээ. Шинэ, удирдлагатай пуужин нь “Абрамс” танкид эсрэг талаа 12 мянган метрийн зайнаас сөнөөх боломжийг өгнө. Гэхдээ  Оросын шинэ танк ч бас тийм пуужинтай. "Армата" нь байлдааны талбарт  танкийн тооцоолон бодох сүлжээ ба төхөөрөмжүүдээсээ ихээхэн хамааралтай.

Америкийн TOW-2A пуужингийн довтолгоо нь Армата танкны  төхөөрөмжийн  пуужингийн  радио цахим  системд хэрхэн нөлөөлөхөөс хамаарна. Арматагийн баг  пуужинг нисэх хооронд  танкийн өөр байрлалд  оруулан сөнөөгдөхөөс хамгаалж болох талтай.  Довтолгоо хийж байгаа  хэрэгслийг сөнөөх систем нь TOW-2A пуужинг угтан сөнөөх чадвартай. "Реликт" гэх орос систем нь  Арматагийн хуягийг нэвтлэхээс хамгаалах боломжтой юм. Гэхдээ TOW-2B загварын пуужин нь байнд дээрээс нь тусах учраас  “Армата” танкинд хөнөөл учруулж болох юм. Харин баг нь тусгай капсулд байгаа учраас танк нь сөнөсөн ч танкчид амьд үлдэх боломж өндөртэй нь орос танкны бас нэг давуу тал  сонин бичжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж