"Хүрхрээ" үндэсний дээд лигийн 2016-2017 оны улиралд хүрэл медаль авахын төлөө хэд хэдэн баг өрсөлдөж байгаагийн хоёр нь энэ бямба гаригт тоглох гэж байна.
"Улаанбаатарын Унаганууд", "Сэлэнгэ Пресс" багуудын эхний тоглолт 5:2-оор "Унаганууд"-ын давамгайлалаар өндөрлөсөн. Тэрхүү тоглолтод лигийн мэргэн буучдын нэг Руан Фанте дөрвөн гоол оруулж, хүг дутуу багтаа гурван оноо бэлэглэж байв. Гэхдээ одоо тэд ердөө нэг онооны зөрүүтэй дөрөв, тавдугаар бичигдэж байна.
Өнгөрсөн лхагва гаригт "ШМ Баянгол"-д нэг оноо алдсан "Унаганууд" энэ тоглолтод хожих юм бол "Хоромхон"-руу гурван оноо ойртох боломжтой. Хэрэв "Сэлэнгэ Пресс" бямба гаригт гурван оноо авахгүй бол гурав дугаар байрын багаас улам холдох тул заавал хожил авах учиртай. Хүрэл медальд санаархаж буй багуудын тоглолт маргааш 15:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.
ЭХ СУРВАЛЖ: HTTP://THE-MFF.MN