“Эрчим” лигийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

“Эрчим” лигийг тэргүүлж байна

Орхон аймгийн нэр төрийг хамгаалагч “Хангарьд” клуб 13 дугаар тойргийн хүрээнд цомыг хамгаалагч “Эрчим”-ийн талбайд зочилсон.

Аваргын хувь заяаг ч шийдэж болохуйц чухал тоглолтод тэд 5:1-ээр хожигдож цомыг хамгаалагчдаас найман оноо хоцрох болов. Гэхдээ “Хангарьд”-ын залуус лиг дуусан дуустал анхаарлаа сулруулж болохгүйн зэрэгцээ мөнгөн медалиа алдахгүй байх хэрэгтэй. Тоглолт болгон чухал ач холбогдолтой болсон энэ үед “Улаанбаатар сити” Эрдэнэт хотын талбайд зочилох гэж байна.

Энэ жил анх удаа дээд лигийн утаа үнэрлэж буй “Хотынхон” муугүй формтой байгаа ч туршлага дутаж байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь тэдний хүснэгтийн эхний гурван байрт яваа багуудын алийг нь ч хожоогүй гэдгээс тодорхой харагдана. Орос легионеруудаар бүрэлдэхүүнээ зузаатагсан лигийн шилдэг багуудын тоглолт бямба гаригийн 15:00 цагаас Эрдэнэт хотын талбайд өрнөнө.

ЭХ СУРВАЛЖ: HTTP://THE-MFF.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж