“Алтан сэргэ” наадмын шагналыг УДЭТ-ынхан хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.09.17-нд нийтлэгдсэн

“Алтан сэргэ” наадмын шагналыг УДЭТ-ынхан хүртлээ

“Алтан сэргэ” олон улсын театрын наадам энэ сарын 11-16-нд Буриадын Улаан-Үд хотноо болж,  шилдгүүдээ тодруулжээ.

Тус наадмын “Шилдэг найруулагч”-ын шагналыг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулгач, Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Ромео, Жульетта” жүжгээр,  “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг тус театрын жүжигчин Ж.Оюундарь “Ромео, Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр, “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг жүжигчин Э.Тодгэрэл нар хүртэн, “Алтан сэргэ” –гийн эзэд болжээ.

Энэхүү наадамд Тува, Якут, Халимаг, Хакат, Буриад, ОХУ, Монгол зэрэг олон орны уран бүтээлч  оролцсон байна.  Өмнө нь Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээр тус, тус оролцож байсан аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж