Хүний ялган мэдрэх зургаа дахь амтыг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

Хүний ялган мэдрэх зургаа дахь амтыг тогтоолоо

Америкийн эрдэмтэд хүний ялгаж чадах бас нэг амтыг тогтоолоо. Одоо амттай, гашуун, исгэлүүн, шорвог ууршгийн бодисын амт дээр цардуулт (starchy) амт нэмэгдлээ. Тэдний судалгаа нь Chemical Senses сэтгүүлд нийтлэгджээ.

Цардуул ба бусад полисахаридын агуулгатай бүтээгдэхүүнүүд тийм амттай гэнэ. Нэг үгээр нүүрс ус ихтэй хүнс гэсэн үг юм.

Нүүрс усны бүтээгдэхүүн тийм амттай юу гэдгийг тогтоохын тул эрдэмтэд 22 хүнийг сонгон авч туршилтыг явуулсан  байна. Тэд нүүрс усны янз бүрийн хэмжээтэй  уусмалуудыг амсчээ.

Туршилтад оролцогсод тэдний амтыг “цагаан будааны”, “талхны” цаацлаад гоймонгийн гэж нэрлэж байв. Зарим хүмүүс гурил идэж байгаа юм шиг гэж хэлжээ. Цурдууллаг амтыг хүн ердийнхөөр бол сахар нэмэгдсэн учраас анзаарч мэдэрдэггүй байна.

Өмнө нь нүүрсусны бүтээгдэхүүн  өөрөө  амтлаг байна гэсэн ойлголт байлаа. Гэтэл туршилтад хамрагдагчдын амтлаг амтыг мэдрэх мэдрэлийн мэдрэмжийг хаасан ч тэд  цардууллаг тухай амтыг мэдэрч байсан ажээ.

Цардууллаг амт нь эрдэмтдийн судалж байгаа цорын ганц шинэ амт биш гэнэ. Америкийн эрдэмтэд өнгөрсөн онд өөх тос өөрийн гэсэн амттай гэж тогтоосон байв. Эрдэмтэд шинэ амтаа “нэлээдгүй залхуутай” бусад амтыг мэдрэхэд тусалдаг гэжээ. Эрдэмтэд кальци, цус, аминохүчил зэрэгт өөрийн амт байдаг уу гэдгийг судалж байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж