Намрын дунд сарын шинийн 17, Балжинням, Дашням давхацсан билэгт энэ өдөр спортын нэгэн залуу гэр бүл гал голомтоо бадрааж, тамирчин хосуудын тоог нэмлээ.
Рио-2016 олимпийн наадамд усанд сэлэлтийн төрөлд оролцсон Б.Дөлгөөн, буудлага спортын ОУХМ О.Янжинлхам нар өнөөдөр гэрлэлтээ батлуулж, хурим найраа ёсолж байна. Ирээдүйн олон амжилт өмнө нь хүлээж буй залуу тамирчин хосууд удахгүй анхныхаа үрийн зулайг үнэрлэх гэж байгаа билээ.
Хосууддаа аз жаргал хүсье.
Б.ЭНХ