Зээлээр амьжиргаагаа залгуулж буй Монгол

Хуучирсан мэдээ: 2016.09.17-нд нийтлэгдсэн

Зээлээр амьжиргаагаа залгуулж буй Монгол

“Financial Times”-д Mонголын тухай нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.


Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаснаар Монгол улс тусгаар тогтнолоо өрөнд худалдав.

Өртэй хүн өөдлөхгүй, өтөнд баригдсан амьтан таргалдаггүй – Монголын зүйр цэцэн үг

Улаанбаатарын хамгийн том махны бөөний худалдааны зах дээр лангуу түрээслэгч Гантүлхүүр Монголын энэхүү өрийн найрны жижигхэн төлөөлөл болж явна. Тэрээр өрийн тооцооны дэвтрийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Монгол кирилл үсгээр бичсэн дэвтэрт нь зээлээр мах худалдаж авсан хүний нэр, мөнгөн дүн зэрэг нь ярайтал харагдана. Жижиглэн худалдаачид нь ченжүүдээс малын мах худалдан авч, иргэдэд  худалдаалдаг. Хонины мах нь Монголчуудын гол хүнсний нэрийн бүтээгдэхүүн юм. Гантүлхүүр “Би өмнө нь өглөө худалдаж авсан махаа өдрийн дотор л зардаг байсан. Гэтэл одоо бол чадахгүй байна. Хүмүүсийн худалдан авах чадвар эрс буурсан’ гэв.

Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад монголчуудын хамаг мөрөөдөл нь биелж байжээ. 2011 онд гадаадын уул уурхайн компаниуд тал газар болон цөлд нуугдаж буй эрдэс баялгийг авахын тулд тэсэлгээ хийхээр бөөн бөөнөөрөө ирснээр  дотоодын нийт бүтээгдэхүүнийг нь 17 хувиар өсгөсөн байна. Харамсалтай нь, түүхийн эдийн үнэ мөнхөд өндөр байх юм шиг аашилж, мөн туйлсан зарцуулалт нь дээд цэгтээ хүрч, далайгаас тусгаарлагдсан Монгол орон өнөөдөр хамгийн муу эдийн засгийн уналттай нүүр тулжээ. “Эрдэс баялагын хараал”-аас өөрсдийгөө зөвтгөж суллахын тулд байгалийн нөөц заяасанд нь талархаж сууна.

БНХАУ болон ОХУ-тай харилцааны тэнцвэрт байдлаа хадгалж, халхавч улсынхаа байр суурийг хадгалснаар Япон болон АНУ-ыг татдаг. Энэ оролдлого нь бүтэлгүйтвэл Хятадын эрх ашгийг болгоомжтойгоор тэнцвэржүүлэх болж байгаа нь Төв азийн Лаос, Камбож гэх улсуудын замналаар орох цаг ойрхон.

Сүүлийн хэдэн долоо хоног тус улсын Засгийн газрын төсөв хасах руу орж, төв банк нь бодлогын хүүг 4,5 хувиар өсгөснөөр тус улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг ихээхэн сулруулжээ. Хэрвээ Монгол Улс ирэх жилд хөврөн гарч ирэх төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт тавьбал Олон улсын байгууллагууд зээл өгөхөөр зэхэж байна. Барууны хөрөнгө оруулагчдыг гомдолж байх хооронд үүнтэй давхцан Хятадын зээл олгогч нар хөрөнгө оруулалтын таатай концессыг бий болгож байна. Санхүүгийн хямралд өртсөн нь илт тодорхой болж, үүний хажуугаар хувиараа бизнес эрхлэгчид өрийн хүүгийн дарамтанд орж байна.

Нүүдлийн аж амьдралтай хэмээн нэрлэгдэхийн хажуугаар Монголчуудын ихэнхи нь их хотын оршин суугчид байдаг бөгөөд бараг бүх хүмүүс нэг нэгэндээ өртэй байх жишээний. Дэлхийн банкны тооцоолсноор уул уурхайн бэлэн мөнгө цутган орж ирсэн оргил жилүүдэд нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр 2014 онд ядуурлын төвшин 22 хувиар буурсан аж. Гэтэл ажлын байр, бэлэн мөнгөний хомсдолд ороод ирэхтэй зэрэгцэн хотод амьдарна гэдэг хоол хүнс, хувцас хунар, хүүхдийн асаргаа гэх мэт бүх зүйлд мөнгө төлөх шаардлагатай болж байгаа юм.

Өөрчлөлт хийх таатай боломжууд

Гантүлхүүр "Өнгөрсөн намраас гар дээр байсан бэлэн мөнгө нь зээл болон хувирч амьдрал үнэхээр хэцүү болжээ" гэснээ тэрээр түр чимээгүй болсноо "Би чамтай ер нь ингэж ярьж болж байна уу? Би Монголын талаар бараан зүйл ярьж байгаадаа санаа минь зовчлоо” гэв.

Сүүлийн хэдэн сар Монголын засгийн газар төсвүүдээ нэгтгэн мэдээлэл хийн олон нийтэд анхааруулга өгсөн бөгөөд зардлаа танаад ч төсвийн алдагдал ДНБ–ний 18 хувьд хүрсэн гэв. Энэхүү мэдэгдэл нь ам.долларын өсөлтийг дагууллаа. Монголын нийт гадаад өрийн хэмжээ өнөөдөр 23,5 тэрбумд хүрчээ. Харин эдийн засаг нь ердөө 12 тэрбум ам.доллар бол үүнээс Засгийн газрын өр нь 8,4 тэрбум ам.доллар байна.

“Сүүлийн хэдэн жил нөхцөл байдал улам хүндэрсэн, гэвч энэ нь бидэнд эдийн засагтаа реформ хийх таатай боломжийг олгож байна” хэмээн УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэлсэн байна. Өөрчлөлт, шинэчлэл нь бүсээ чангалах арга хэмжээтэй хослон, шинэ уул уурхайн төслүүд нь дэмжлэг үзүүлнэ гэсэн найдвар юм.

Ирэх оны гуравдугаар сараас хүнд төлбөрүүдийн цуваа эхлэх бөгөөд Монголын Хөгжлийн банкны гаргасан 580 сая долларын бондыг төлөх шаардлагатай. Түүнчлэн ирэх хоёр жилийн хугацаанд Хятадын төв банктай хийсэн своп хэлэлцээрийг оролцуулан  1,7-18 тэрбум ам.долларыг мөн төлөх шаардлагатай болно.

ДНБ-ний өсөлт

Монгол Улс нь албан ёсоор Олон Улсын Валютын Санд хандаагүй байгаа боловч энэ намар албан ёсоор хүсэлтээ тавьж, зээл авах аж.

Хэрвээ хүсэлт гаргавал Азийн Хөгжлийн Банк болон Дэлхийн банк, Япон зэрэг хөгжлийн тусламжийн томоохон эх үүсвэрүүд бодлогын хүүг зөвхөн нэг хувиар л бууруулах боломжтой. Мөн түүнчлэн Хятадын Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь шинэ төслүүдэд хөрөнгө оруулаад ирэхээр мөн 2,5 хувиар бууруулах боломжтой юм.

2009 онд азаар гол экспортын бүтээгдэхүүн болон нүүрс, зэсний үнэ өндөр байснаас Монгол Улс ОУВС-д 232 сая долларын өрөө барагдуулсан. Цаг хугацаа өнгөрөхөд ард иргэдийн санхүү мөн л дээрх бүтээгдэхүүнүүдийн үнээс шалгаалж байна. Гэтэл Оюутолгой төслийн 5,3  тэрбумын зэс, алтны уурхайн үйл ажиллагаа 2021 оноос жигдэрч бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх бөгөөд Улаанбаатарчууд тус төслөөс хувьцаагаа 15 жилийн турш авах боломжгүй юм.

Зээлэх соёл

Зурав дугаар сард Монгол Ардын Нам, Ардчилсан нам хоёул байр сууриа алдсан. Өнгөрсөн арван жилийн бүх сонгуулийн үеэр хоёр нам уул уурхайн салбараас ирэх мөнгөнд найдан нийгмийн халамжийн тэтгэмжийг өсгөнө хэмээн амлалт өгч хоорондоо өрсөлдөх болжээ.Ихэнх хууль санаачлагчид төсвийн  алдагдлыг тойрч 4 хувийн алдагдлыг шийдвэрлэхийн оронд зугтаж байсан аж.

Дээрх  хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, алдарт хүүхдийн мөнгө,  оюутны тэтгэмж зэргүүд багтана.

Зээл нь монголчуудын амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. Ипотекийн 8 хувийн зээл нь дундаж орлоготой, хос залуусын хувьд байртай болох боломжийг олгосон ч уул уурхайн салбарын хямралтай давхцан барилгын салбарыг хямраажээ. Харин замын төслүүд нь аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбон, дотоод болон гадаадын жуулчдыг хүлээн авахад дэд бүтцийн хувьд сайжирсан ч замын тендерт ялсан байгууллага, хүмүүсийн үйл ажиллагааг гацаанд оруулжээ.

Монголын зэсний экспорт

Барилгын ихэнх групп компаниуд Монголд байгаа зээлийн хүү өндөр гэж үзэн Хятадаас бага хүүтэй зээл авах хүсэлтэй байдаг таамаг бий. Төгрөг үнэгүйдэж, доллар, юанийн ханш өссөнөөр зээлээ төлөхөд тэдэнд улам л  хэцүү болж байна.

Мөн Монголыг хамгийн ихээр айдаст автуулж буй зүйл юм. 800 жилийн тэртээ Евро-Азийг эзэгнэж байсан Монголын газар нутаг 20-р зууны эхээр Хятад, Оросын дунд орших улс болтлоо багасжээ. Өнөөдөр тус улс уулархаг, тал, цөлөөс бүрдсэн Франц шиг том газар нутагтай бөгөөд 1990 оноос ардчилсан засаглалтай улс болсон. 

Сүүлийн жилүүдэд говийн цөл нь өр ширийг хязгаарлахаа нэгэнт больжээ. 

Монголын төгрөгийг хамгаалахын тулд төв банк Хятадын банкнаас 15 тэрбум юань бүхий 6,5 хувийн хүүтэй своп гэрээ байгуулжээ. Монголын улс төрчид мөн тус солилцооны гэрээг 2017 он хүртэл сунгахаар төлөвлөж байна.

Монголын банкууд “Банк оф чайна”-ын салбарыг орж ирэхээс сэргийлж маш эрчимтэй лоббидож байна. Улаанбаатарт Хятадын 7000 жижиг бизнесүүд байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд Монголын банкууд  жилийн 22,28 хувийн хүүтэй зээл өгдөг бол банк бус санхүүгийн байгууллагын зээл олгогч нар 36 хувийн хүүтэй зээлийг олгодог байна.

Айдас

Хятадын банк орж ирснээр бизнес эрхлэгчид давуу талыг олж хурдан байр сууриа олох ч дотоодын банкнуудын үйл ажиллагаа суларч, Хятадаас эдийн засгийн хувьд хараат байдал нь өснө хэмээн үзэж байгаа юм.

Нэгэн бизнес эрхлэгч “Тэд Монголыг зүгээр л залгиж орхино, хэдэн жилийн дараа бид Хятадын автономи улс болно” хэмээн бухимдуухан хэлэв.

Монголын хувийн зээл олгогчид аль хэдийн төгрөгийн дарамтад орж эхнээсээ шатаж байгаа. Монголын ихэнх жижиг бизнес  эрхлэгчид  гадны хямд хүүтэй зээл аван бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Улаанбаатар хотоор нэг телевиз, нөүтбүүк, гар утсаа зээлээр аваарай гэсэн сурталчилгаанууд бий. Зарим барилгуудын хаалган дээр 14 хоногийн 9 хувийн хүүтэй зээл олгоно ч гэсэн зар байна. Дэлгүүрт ажилладаг нэгэн эмэгтэй 30 хоногийн хугацаатай 8 хувийн зээлийг авснаар үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн боловч юмны үнэ өссөөр байгаа гэв.

Монголын коксжуулсан нүүрсний экспорт

УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэлэхдээ  2018 онд ихэнх хүмүүс цалин, тэтгэврийн зээлтэй байна. Энэ нь хөрвөх чадварт бас нэг асуудлыг дагуулж байгаагийн илрэл гэв.

Банкууд цалин, тэтгэврийн зээлд 18 хувийн хүү ногдуулдаг нь яг л шийтгэл мэт өр ширийг улам нэмэгдүүлж байгаа аж.

Нэгэн хоолны газар ажиллуулдаг иргэн Эрдэнэбаяр “Зээлээс зээлийн хооронд амьдарч байна шүү дээ. Хэдийгээр монголчууд ажил хийж байгаа боловч бид бүгдээрээ өртэй. Бид бусад оронд өртэй.Энэ бол Монгол хүний хувьд бодолцох ёстой асуудал” гэв.

Эх сурвалж: Financial times

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж