Тэмбүү өвчин нялхаст аюул заналхийлж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.17-нд нийтлэгдсэн

Тэмбүү өвчин нялхаст аюул заналхийлж байна

Он гарснаас хойш төрөлхийн тэмбүү өвчтэй дөрвөн хүүхэд нас барсан бол одоо ч тэмбүү өвчтэй 20 гаруй хүүхэд бойжиж байна гэсэн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байна.

Хүн амын амьжиргааны түвшинтэй харьцуулахад эмзэг бүлгийн хүүхдүүд энэ төрлийн өвчлөлд өртөх нь элбэг байгаа аж. Эхээс урагт дамжих замаар тэмбүү өвчин нь хүүхдийн эрүүл мэндэд заналхийлж буй юм.

Статистикийн судалгаагаар энэ оны эхний найман сарын байдлаар халдварт өвчний тархалт дунд тэмбүү өвчин зонхилох хувийг эзлэх болжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж