Сүүлийн хоёр тоглолтыг ялалтаар дуусгасан "Шинэ Монгол-Баянгол" баг энэ ням гаригт "Дэрэн"-тэй тоглох хуваарьтай байна.
Долоо хоногийн хугацаанд хоёр тоглолт хийсэн багууд ядарсан байж болох ч энэ нь тэдний гурван оноо авах зорилгод саад болохгүй гэж найдаж байна. Лхагва гаригт "Улаанбаатарын унаганууд"-тай тун сонирхолтой тоглолтыг үзүүлж, эцсийн мөчид нэг оноо зулгааж чадсан "Шинэ Монгол-Баянгол"-д унах бүсээс мултрах боломж байсаар байгаа.
Харин хүрэл медалийн төлөө тоглож буй "Дэрэн" өчигдөр гол өрсөлдөгчдийн нэг "Хоромхон"-д 2:1-ээр хожигдож, гуравдугаар байраас долоон оноо холдсон нь тэдэнд үлдсэн бүх тоглолтууддаа хожигдохгүй байх даалгавар өгсөн биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: HTTP://THE-MFF.MN