Би чадна аа. Заавал баяжина аа. Хүссэн залуутайгаа учирна. Намайг хуурсан Архангайн залууг үхсэн ч тоохгүй. Айлд авахуулав…
Олон нийтийн сүлжээнд #Үүрийнтуяастийль хэмээх давалгаа үүсгэсэн нэгэн бүсгүйн пост хэдэн зуун share авчээ. Үүний араас үсээ улаан өнгөөр будаж, тэр тухайгаа олон нийттэй хуваалцаж байгаа өсвөр насны хөвгүүний бичлэг like, share-ийнхаа тоогоор удаалж байна.
Бусдын анхаарлыг татах хүсэл, цахим эрх чөлөө хэтийдсэний улмаас өсвөр насны охид, хөвгүүд иймэрхүү үйлдэл хийж, анхааралд өртөх нь түгээмэл ажиглагддаг болсон ч ямар нэгэн зорилго, ач холбогдолгүй сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн постууд ихэвчлэн олон нийтээс доромж, доог тохуу хийсэн хариу хүлээж авах нь их. Хэдийгээр энэ нь хүний эрх ч гэлээ сошиал дахь иймэрхүү постуудыг инээд, наргиан, хүний эрхийн асуудал гээд огт тоолгүй өнгөрүүлж боломгүй. Өөрсдөд нь эргээд халтай. Энэ орчин эзэнгүй мэт байх нь нэг талаар сөрөг талтай.
Ажилгүй, гэртээ суудаг гэж өөрийгөө танилцуулсан, улаан үст залуугийн бичлэгийг дөрөв хоногийн хугацаанд 200 гаруй мянган хүн үзэж, 2000 гаруй удаа хуваалцжээ /Хошиг шог хуудаснаас/.
Энэ бичлэг олон хүнд тараагдаж, олон хүн үзэх тусмаа хортой. Нэг удаа инээгээд өнгөрөх наргиа мэт боловч сэтгэлзүй, бодит байдлын хувьд өсвөр насныхны хүмүүжил, сэтгэхүй, хандлага хэрхэн хоцрогдож байгааг харж эмзэглэх мэдрэмж төрнө. Сэтгэл хөдлөлөөр хийсэн бичлэг хэзээ нэгэн цагт эргээд өөрт сөрөг сэтгэгдэл төрүүлж ч болно. Өөрийнх нь ч, хүний ч үзэл бодолд таагүй бодол үлдээнэ.
Фэйсбүүкийн од байх нь чухал уу? Like, share цуглуулахын тулд олны анхаарлыг ямар ч хамаагүй аргаар татах нь зөв үү?
Та энэ талаар өөрийн бодлоо хуваалцана уу!
Б.ЭНХ