Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.17-нд нийтлэгдсэн

Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж байна

Нийслэлд гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг ажлыг дүүрэг тус бүр зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд гэр оронгүй тэнэмэл иргэдийг цуглуулж, хурууны хээ, цээж зургаар нь сан үүсгэжээ. Уг арга хэмжээнд 3500 гаруй хүн хамрагдаж, бүртгүүлсэн байна.

Өнгөрсөн 2015 онд тэнэмэл, гэр оронгүй иргэдэд чиглэсэн дээрх арга хэмжээг явуулахад нийслэлийн хэмжээнд 760 иргэн хамрагдсан аж. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 211, Баянгол дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 86, Сүхбаатар дүүрэгт 92, Чингэлтэй дүүрэгт 51, Баянзүрх дүүрэгт 74 иргэн бүртгүүлжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж