Засгийн газрын үнэт цаас арилжина

Хуучирсан мэдээ: 2016.09.18-нд нийтлэгдсэн

Засгийн газрын үнэт цаас арилжина

12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 15.70%-ийн хүүтэй, 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 16.40%-ийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа билээ. Ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 20-ны өдөр дээрх арилжаа явагдах юм байна. 


  • 2016.09.16-2016.09.20-НИЙ ӨДРҮҮДЭД ЗАХИАЛГА АВЧ, АРИЛЖИГДАХ БОГИНО ХУГАЦААТ ЗГҮЦ /6 САР/

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

1. Үнэт цаас гаргагчийн нэр:                      Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго:                      Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ:          Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл:                               Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ:                                        100,000
6. Хямдруулсан үнэ:                                  96,513.00
7. Нийт гаргах тоо:                                     50,000 ширхэг
8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:

ЗГҮЦ-ны төрөлАрилжааны симбол

 Тоо хэмжээ
/ширхэг/

Үнийн дүн
/тэрбум төгрөг/
Хугацаа /7 хоног/Хүү төлөгдөх хэлбэрЖилийн хүүгийн хэмжээ (хувь)Захиалга эхлэх өдөрАрилжаа хаах өдөр 
ЗГХБ-Б-12-376

 

50,0005.012Хямдруулалттай15.70%2016.09.162016.09.20

9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.
11. Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 10:00 цаг хүртэл 
                                                 
12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ. 


  • 2016.09.16-2016.09.20-НИЙ ӨДРҮҮДЭД ЗАХИАЛГА АВЧ, АРИЛЖИГДАХ БОГИНО ХУГАЦААТ ЗГҮЦ /6 САР/

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

1. Үнэт цаас гаргагчийн нэр:                      Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго:                      Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ:       Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл:                                 Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ:                                          100,000
6. Хямдруулсан үнэ:                                    91,906.00
7. Нийт гаргах тоо:                                       100,000 ширхэг
8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:

ЗГҮЦ-ны төрөлАрилжааны симбол

 Тоо хэмжээ
/ширхэг/

Үнийн дүн
/тэрбум төгрөг/
Хугацаа /7 хоног/Хүү төлөгдөх хэлбэрЖилийн хүүгийн хэмжээ (хувь)Захиалга эхлэх өдөрАрилжаа хаах өдөр 
ЗГХБ-Б-28-377

 

100,00010.028Хямдруулалттай16.40%2016.09.162016.09.20

9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.
11. Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 10:00 цаг хүртэл
                                                 
12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ. 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж