Нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.17-нд нийтлэгдсэн

Нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжжээ

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 71 хувь нь бэлчээрийн байдлаар ашиглагдаж байгааг БОАЖЯ-наас судалж тогтоожээ. Түүнчлэн бэлчээрийн даац хэтэрсэн, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжиж байгааг тогтоосон байна.

Ямар учир шалтгаанаар цөлжилт нэмэгдэж байгааг Монголын бэлчээрийн менежментийн холбоо”-ны захирал, доктор, профессор Д.Дорлигсүрэнгээс тодруулахад “Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөнтэй холбоотойгоор цөлжилт нэмэгдэж байна. Мал өснө гэдэг ард иргэдийн амьдралд тустай ч нөгөө талаар байгаль орчинд  сөргөөр нөлөөлж, цөлжих, гол горхи ширгэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна” гэлээ.

Мөн тэрээр бэлчээрийг зохицуулах, хамгаалж, нөхөх сэргээх зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцолсон юм. Үүний тулд  хөдөө аж ахуйн  бэлчээрийн хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ёстой гэлээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж