Хямдралтай номын худалдаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.17-нд нийтлэгдсэн

Хямдралтай номын худалдаа үргэлжилж байна

Сүхбаатарын талбайд өчигдөр /2016.09.16/ нээлтээ хийсэн Үндэсний номын баяр өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг арга хэмжээг тохиолдуулан хэвлэлийн компаниуд номын үнийг 20-50 хувь хүртэлх хувиар хямдруулан борлуулж буй. Уншигч та хямдралтай үнээр ном худалдан авахыг хүсвэл Сүхбаатарын талбайг зориорой. Бүхий л төрлийн номыг хямд үнээр авах боломжтой.

Тухайлбал, “Аз хур” компани XVII зууны монгол түүхэн сурвалжийн тулгуур эхүүд болсон хаадын үндсэн хураангуй “Алтан товч”-ын I-V ботийг багцаар нь 200 мянган төгрөгөөр бууруулснаар 300 мянган төгрөг болж хямдарсан. Хямдрал зарлаагүй байхад 500 мянган төгрөгөөр худалдаалж байжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж