Тав, зургадугаар сард бууралттай байсан долларын ханш зургадугаар сараас өсч эхэлснээр нэг ам.доллар 2250 төгрөгтэй тэнцээд байна. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам долларыг 2250 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 2253-2255 төгрөгөөр зарж байна.
Сонгуулийн өмнө 100 төгрөгөөр буурч, 1950 орчим төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш өнөөдөр 300 төгрөгөөр нэмэгджээ. Ханшийн өсөлтийг хязгаарлахын тулд ямар арга хэмжээ авах ёстойг эдийн засагт Ц.Даваадоржоос тодруулахад “Монголд хөрөнгө оруулалт, доллар орж ирж байж л долларын ханш буурна. Тиймээс доллар орж ирэхгүй бол өсөх нь гарцаагүй. Шинэ засаг экспортын орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах тал дээр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байна” гэсэн хариултыг өглөө.
Т.НОМИН