Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Оливер Канн хуримлав

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдгийн шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц хаалгач Оливер Канн хоёр дахь удаагаа хуримлажээ. Европын шилдэг хаалгачийн шагналыг дөрвөн жил дараалан хүртэж байсан тэрбээр өнгөрөгч баасан гаригт Мюнхен хотын өмнөд хэсгийн Грюнвалд дүүрэгт байрлах тансаг эдлэндээ ойр дотныхны хүрээнд даруухан хуримын ёслол хийж, найз бүсгүй Свеньяатай гэр бүлээ батлуулсан байна. Оливер Канн энэ жил 42 настай бол шинэхэн гэргий нь 29 настай юм. Хосууд таван сартай хүүтэй бөгөөд хуримын ёслолд Канны анхны гэргий Симоноос төрсөн хоёр хүүхэд нь оролцсон гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж