С вирусын эсрэг эмийг дахин хямдруулж борлуулна

Хуучирсан мэдээ: 2016.09.18-нд нийтлэгдсэн

С вирусын эсрэг эмийг дахин хямдруулж борлуулна

Элэгний С вирусыг эмчлэх “Вирпас” гэх эмийг ирэх сараас эхлэн үндсэн үнээс нь 40 хувь хөнгөлж, 155 ам.доллараар худалдаалахаар болжээ.

Одоогоор худалдаанд байдаг С вирусын эсрэг эм доод тал нь 250 ам.долларын үнэтэй байгаа бол “Вирпас” эмийн үнэ 90 гаруй ам.доллараар хямд байгаа юм.

“Вирпас” нь элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийн ерөнхий нэршлийн эм аж. Тус эмийг ирэх аравдугаар сарын эхний долоо хоногоос эхлэн 155 ам.доллараар “Монос”-ын бүх эмийн сангаар худалдаалахаар болжээ. “Вирпас” эм нь  Энэтхэгийн “Strides Shasun” компанийн үйлдвэрлэдэг эм юм.

Эмийн нэг хайрцаг нь 155 ам.доллар байх юм. Нэг курс эмчилгээнд  доод тал нь гурван хайрцаг гэж тооцвол 465 ам.доллараар иргэд уг эмийг авна.

Элэгний С вирусын эсрэг “Вирпас” эмийг 40 хувийн хөнгөлөлттэй үнээр Монголд авчирч, худалдаалах ажлыг Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “Оном” сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын Гастроэнтерологийн холбоо зэрэг төрийн бус байгууллагууд хариуцан эхлүүлжээ.  

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж