Өнөөдөр болох дуучин А.Хишигдалай, С.Зоригт нарын “Хайртай хүндээ” тоглолтыг онцолж байна. Тэдний анхны хамтарсан тоглолтод нийт 26 уран бүтээл эгшиглэхээс гадна залуусын сонсох дуртай дуучид, хамтлаг хүрэлцэн ирэх гэнэ. Ингээд баасан гаригийн үзвэрийн хуваарийг сонирхууулъя.
СROCUS EVENT HALL
Дуучин А.Хишигдалай, С.Зоригт нарын анхны хамтарсан “Хайртай хүндээ” тоглолт энэ сарын 16-ны өдөр “Crocus event hall”-д 19:00 цагаас болох юм. Тэд тоглолтод өөрсдийн 26 дуугаа амьд хөгжимтэйгээр хүргэх гэнэ. Тоглолтын билет 10000 төгрөгний үнэтэйгээр ticket.mn-ээр зарагдаж байгаа юм байна. “Хайртай хүндээ” тоглолтонд “lumino” хамтлаг, реппер “NMN”, дуучин Б.Маралжингоо, реппер Энэрэл, Дандий, Цэцээ, бүжгийн “Aim4r " production”, дижи tse нар урилгаар оролцоно.
MINT ULAANBAATAR КЛУБ
“MINT Ulaanbaatar” клуб залуус та бүxэндээ зориулаад энэ сарын Баасан гариг бүрт цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ сарын 9-нд шилдэг дижи Анна өөрийн хөгжмийн ертөнцийг мэдрүүлэх гэнэ.
CLUB 24
Саяхан 20 жилийн ойгоороо та бидэнд “Баярлалаа” тоглолтоороо бэлэг барьсан Монголын хип хопын амьд домог ICE TOP энэ сарын 16-ний баасан гаригийн үдэш CLUB24-ийн дараагийн тоглолтоо үргэлжлүүлэх гэнэ. Уйлах эрхгүй хайр, Жаргал даахгүйн зовлон зэрэг та бидний амнаас аманд аялагдан ирсэн хит дуунуудаа амьдаар дуулж сонирхуулах ажээ.
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ
“Х Түц” продакшны "Бид амьдралд хайртай" инээдмийн шоу тоглолт үдэш бүр 19:00 цагаас болно.
МҮЭСТО
“Маск” продакшны "Эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт үдэш бүр 19:00 цагт болно.
А.СҮРЭН