“Эрчим” үндсэн цагт 6:1-ээр хожлоо

Хуучирсан мэдээ: 2016.09.18-нд нийтлэгдсэн

“Эрчим” үндсэн цагт 6:1-ээр хожлоо

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн өнгөрсөн жилийн аварга “Эрчим”, мөнгөн медальт “Улаанбаатар” багууд өчигдөр /2016.09.17/ МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо.

Цомыг хамгаалагчдаас Г.Батбилгүүн 14 дэх минутад тооны харьцааг нээж, гоолынхоо баярыг төрсөн өдөр нь тохиож буй З.Баттулга дасгалжуулагчдаа зориулсан. Харин “Улаанбаатар” багийн Р.Содномрагчаа 22 дахь минутад Б.Ариунболдын хаалганы торыг хөдөлгөсөнөөр тооны харьцаа тэнцэв. Түүний дараа лигийн мэргэн буучдын нэг Ишино Шута өөрийн нэр дээр гоол бичүүлсэнээр эхний хагас “Эрчим”-ийн давамгайлал дор өндөрлөсөн.

Хоёрдугаар үе эхлээд минутын ч хугацаа өнгөрөөгүй байхад Серби легионер Николиа Дуричич тоог 3:1 болгон холдуулав. Мөн Ишино Шута 62, 64 дэх минутад гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг 21 гоолтойгоор тэргүүлэх болсон. Түүнээс гадна сэлгээгээр орж ирсэн Б.Даваажав 78 дахь минутад багийнхаа гоол дээр хувь нэмрээ оруулснаар “Эрчим” үндсэн цагт 6:1-ээр хожлоо.

Энэ тоглолтод гурван оноо алдсан “Улаанбаатар” унах бүсэд бичигдэж буй “ШМ Баянгол”-оос таван онооны дээр бичигдэж байгаа ч өнөөдөр Шадаб Ифтихарын баг тоглолтоо хийж, тэдэнтэй бүр ойртох боломжтой.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж