ТВ коктейлийн залуус танд инээд бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.19-нд нийтлэгдсэн

ТВ коктейлийн залуус танд инээд бэлэглэнэ

“Khulegu pictures”, “Cocktail films”-ийн хамтын уран бүтээл "Гэрлэн дохио" олон ангит инээдмийн уран сайхны кино өнөөдрөөс эхлэн “Боловсрол суваг” телевизээр 22.00 цагаас гарч эхлэх нь. “Гэрлэн дохио” олон ангит киноны найруулагчаар А.Баттүшиг ажилласан бөгөөд киноны гол дүрд “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, “Коктейл фильмс”-ийн жүжигчин Д.Энхбаяр, А.Өнөржаргал нар тогложээ. Түүнчлэн жүжигчин Б.Хулан, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг нарын бүсгүйчүүд киноны гол дүргийг бүтээн, П.Шүүдэрцэцэг туслах дүрд тогложээ. 

“ТВ коктейль” хамтлагийн залуусын ээлжит бүтээл үзэгч та бүхэнд инээд баясал бэлэглэнэ гэдгийг уран бүтээлчид амлаж байна.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж