Их Британи ирэх оны хоёрдугаар сараас Европын холбооноос гарах ажлыг эхлүүлэх бололтой хэмээн албаныхан мэдээлжээ.
Их Британийн ерөнхий сайд Тереза Мей Европын холбооноос гарах үйл явцыг түргэвчлэх бодолтой байгаа аж. Тэрбээр ирэх оны хоёрдугаар сард гарах хэлэлцээг эхлүүлэх бодолтой байгаагаа Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Тускад хэлжээ. Их Британи Европын холбооноос “өрх тусгаарлах” үйл явц хоёр жил орчим үргэлжлэх тооцоо байгаа юм. Европын холбооноос гарах үйл явцыг Лисбоны гэрээний 50 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэх аж.
Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Германы канцлер Ангела Меркель бусад лидерүүдтэй уулзах үеэрээ Европын холбоо эгзэгтэй нөхцөл байдалд байгааг сануулсан байна. Словакийн нийслэлд өнгөрсөн долоо хоногт Европын 27 орны төрийн тэргүүнүүд цуглан Их Британигүйгээр албан бус уулзалт хийжээ.
Эх сурвалж: ВВС