Хойд Солонгосын ард иргэд баяраа тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын ард иргэд баяраа тэмдэглэж байна

Хойд Солонгосчууд үндэсний баяр болох ургацын баяраа тэмдэглэж байна. Уг үндэсний баярыг Чусёог гэж нэрлэдэг бөгөөд гурван өдрийн турш тэмдэглэдэг аж.

Хоёр Солонгосын нийт 30 сая иргэд хоёр хуваагдан хилээр тусгаарласан үйл явдлыг тэмдэглэн ах дүү, хамаатан садантайгаа уулзаж, хоол хүнсээ солилцдог аж. Гэвч дээрх уламжилж ирсэн заншлыг Хойд Солонгос өлсгөлөнд нэрвэгдсэн үеэр буюу 1990 онд зогсоожээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Хойд Солонгосоос урвасан дипломатын мэдээлж буйгаар одоогийн нөхцөл байдал 90-ээд оноос ялимгүй дээрдсэн ч хоол, хүнсний хомстол байсаар байгаа аж. Гэсэн ч Хойд Солонгосын ард иргэд дээрх  баярыг маш чухалд тооцдог аж. Ялангуяа хоол,хүнс солилцдог уламжлалыг хамгийн чухалд тооцсоор иржээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIANS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж