Дизайнерийн амьд ахуйд нь зориулагдсан түүхэнд хоёр дахь удаагийн Met үзэсгэлэн.
Ирэх хавар Comme des Garçons ба Dover Street Market-ийг үндэслэгчийн хувийн үзэсгэлэн Метрополитен-музейн дэргэдэх хувцасны хүрээлэнд нээгдэнэ.
Орчин үеийн япон загварын ертөнцийн нэгдүгээр хүн радикализм, авангардын сод төлөөлөгч Рэи Кавакубо ярилцлага өгөх хүсэлгүй ба өөрийг нь бүтээлээс нь нээгээсэй гэсэн хүсэлтэй хүн юм. Энэ эмэгтэй Ай Вэйвэй, Мик Жаггер нартай хамтран ажиллаж байв. Түүний маркийг шүтэн бишрэгч нар нь Тильда Суинтон, Канье Уэст, Леди Гага, ихэр Олсен нар юм.
Түүний бүтээл үргэлж урлаг бөгөөд худалдах зорилгоор хийгддэггүй. Цуглуулга нь футуризм, сюрреализмын ургалуудын эрмэгээр харагддаг. Мөн 3D-технологийн цэцгийн принтийн уран чадвараа харуулж буй.
Энэ удаа дизайнерийг амьд ахуйд нь зориуулан гаргаж байгаа түүхэн дэх хоёр дахь Met үзэсгэлэн болж байна. Үүнээс өмнө 1983 онд Ив Сен-Лоранд ийм үзэсгэлэнг зориулан гаргаж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР