ОХУ-ын алслагдмал бүс нутагт Төрийн Думын (парламентын) сонгуулийн санал хураалт ням гаригаас эхэлж байна. Цагийн зөрүүнээс үүдэн ОХУ-ын зарим бүс нутагт Москвагаас түрүүлж сонгуулийн санал хураалт эхэлж байгаа аж.
Крымийн хойг 2014 онд Украинаас салж, ОХУ-д нэгдсэнээс хойш анх удаа сонгууль болж байгаагаараа онцлог. Тиймдээ ч Укрианы эрх баригчид ОХУ-ын Төрийн Думын сонгуульд ихээхэн анхаарч байна.
Украины гадаад хэргийн сайдын төлөөлөгч хэлэхдээ "ОХУ-ын сонгууль манай нутаг дэвсгэр дээр болохгүй, тэр ч бүү хэл Оросын дипломат, консулын газарт ч болохгүй" хэмээн мэдэгджээ. Харин ОХУ-ын гадаад хэргийн сайдын төлөөлөгч Украин дахь ОХУ-ын элчин сайдын яам болон консулын газарт санал хураалт явуулахаар төлөвлөсөн байна. Түүний мэдэгдсэнээр Европын ажиглагчид Укриан дахь ОХУ-ын 80 мянган иргэн сонгуульд санал өгөх үйл явцыг хянах аж.
Сонгогчид ОХУ-ын Төрийн Думд ирэх таван жилд суух 450 гишүүнийг сонгох ёстой юм. Төрийн Думын гишүүдийн талыг нь намын жагсаалтаар сонгох аж. Энэ удаагийн сонгуульд 14 нам өрсөлдөж буйн хоёр нь Кремлийг хүчтэй шүүмжилсэн байр суурьтай.
Эдийн засгийн нөхцөл байдлыг үл харгалзан ОХУ сонгуулийн сурталчилгаанд багагүй мөнгө зарцуулж бйагааг ажиглагчид хэлж байна. Гэхдээ парламентын сонгуульд оролцох ирц бага гарах магадлал өндөр байгааг ажиглагчид анхааруулжээ.
Өмнө нь 2011 оны парламентын сонгуулийн дараа луйвар гарсан гэх хардлагаас үүдэн олныг хамарсан жагсаал Москвад болж байв.
Эх сурвалж: ВВС