Хэрэглээний үнийн индекс дефляцитай гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

Хэрэглээний үнийн индекс дефляцитай гарчээ

Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) сүүлийн 24 сар дараалан буурчээ. ХҮИ-ийн жилийн өөрчлөлт 2009 оноос хойш анх удаа дефляцитай гарлаа гэж Монголбанк /наймдугаар сарын тайлан/ сар бүр гаргадаг тайлан мэдээндээ дурджээ.

Тодруулбал, улсын ХҮИ -0,2 хувь, Улаанбаатар хотын ХҮИ -0.6 хувьд хүрч, дефляцитай гарсан байна. 

Хүнсний ногооны үнэ 18.6%-иар буурсан нь тухайн сард дефляцитай гарахад гол нөлөө үзүүллээ. Улаанбаатар хотын сарын инфляци -0.6% байгаагийн -0.55 нэгж хувийг хүнсний ногооны үнийн өөрчлөлт тайлбарлаж байна. Ургац хураалттай холбоотойгоор манай улсад хүнсний ногооны үнэ жил бүрийн 7-9 дүгээр сард ерөнхийдөө буурах хандлагатай байдаг. Гэхдээ энэ оны хувьд хүнсний ногооны үнийн бууралт өмнөх онуудынхаас их байсан гэж Монголбанк дүгнэж байна.

Т.НОМИН

Хүнсний ногооны үнийг графикаар харвал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж