Дэлхийн томоохон хоёр технологийн компани өнөөдөр албан ёсоор нэгдэж, энтерпрайс түвшний мэдээлэл технологийн дэд бүтцийг нийлүүлдэг онцгой компани боллоо. Энэ нэгдэл нь технологийн компанийн хамгийн том нэгдэл болж байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
Хоёр компани албан ёсоор нэгдэхийн хажуугаар тэдний хамгийн том зорилго бол тус бүрийн компанийн туршлагыг өөрийн хэрэглэгчиддээ хүргэж тэдний бизнесийг дэмжих явдал юм.
Dell Technologies компанийн бүрэлдэхүүн болсон Dell EMC нь байгууллагын мэдээлэл технологийн дэд бүтцийг бүтээж, дижитал ирээдүйг бий болгох, хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болох мэдээллийн санг найдвартай ажиллагааг хангахад гол үүргийг гүйцэтгэх юм байна. Хэрэглэгчдийнхээ мэдээллийн технологи болон дижитал бизнесийн шилжилтийг гибрид үүлэн технологи болон big-data шийдэл дээр суурилан орчин үеийн дата төвийн дэд бүтцийг бий болгоно.
Dell EMC нь Dell болон EMC хоёр компанийн өндөр ур чадвар бүхий инженерийн болон судалгаа шинжилгээний багийг өөртөө бүрдүүлсэн. Хэрэглэгчдэдээ дижитал бизнесийн шилжилтэнд нь туслах технологийн салбарын хамгийн найдвартай зөвлөгч, шийдлийг нийлүүлэгч, стратегийн хөгжилд дэмжих хамтрагч нь байхын төлөө ажиллаж байна.
Дэлхийн өнцөг булан бүрт, бүх төрлийн салбарын, хувийн болон төрийн өмчийн бүх байгууллага, шинээр эхлэж буй бизнесээс Fortune 500-ийн томоохон компаниуд гэх мэтчилэн бүх байгууллагуудтай хамтран ажиллах болно.
Dell Technologies компанийн Монгол дахь Пример түнш болох Саммит Компьютер Технологи компани хэрэглэгчиддээ Dell-ийн бүх түвшний бүтээгдэхүүн шийдлийг нийлүүлж байгаа туршлагатай ба одоо EMC бүтээгдэхүүнүүдийг мөн албан ёсны эрхтэйгээр нийлүүлэх боломжтой боллоо.
Вэбсайт: www.summit.mn
Утас: 7575-3535
Имэйл хаяг: corporate@summit.mn