Умард Солонгос дахин цөмийн туршилт хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.09.09-нд нийтлэгдсэн

Умард Солонгос дахин цөмийн туршилт хийлээ

Америкийн Геологи Судалгааны Төвөөс (АГСТ) мэдээлснээр өнөөдөр Умард Солонгосын цөмийн туршилтын талбайн ойролцоо 5.3 магнитутийн хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 9.30 минутад газрын гадаргуу дээр болсон байна. Байгалиас үүдэлтэй газар хөдлөлт газрын төвшнээс доор үүсдэг байна. Газар хөдлөлтийн төв цэг Умард Солонгосын Сунжибэгам хотоос зүүн-хойд хэсэгт 18 км зайд байсан гэж АГСТ мэдээлсэн байна.

Гурав хоногийн өмнө Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун баллистик пуужингийн туршилт хийсний дараа цөмийн зэвсгийн туршилтаа үргэлжлүүлэх талаар мэдэгдэж байсан.

Б.БАТБОЛД

ЭХ СУРВАЛЖ: THEGUARDIAN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж