Орхон аймаг жилд дунджаар 900-1000 тонн байцаа хурааж авдаг бөгөөд төвлөрсөн байцааны зоорь байдаггүйн улмаас байцааг стандартын дагуу хадгалж чаддаггүй, зарим тохиолдолд хоргодол их гардаг байжээ. Тэгвэл 500 тонны багтаамжтай байцааны зоорь Жаргалант суманд баригдаад байна. Одоогийн байдлаар зоорийн барилгын ажил бүрэндууссан, тоног төхөөрөмж агааржуулалтын ажил санхүүжилтээс шалтгаалан хүлээгдэжбайгаа юм байна. Тоног төхөөрөмжид 200 орчим сая төгрөг шаардлагатай гэж төсөвлөжээ.
Байцаа бол хадгалалт даадаггүй ногоо. Энэутгаараа байцааг хадгалах зоорьнь газрын дээр, доор гэсэн 2 хэсэгт хуваагддаг. Эхний ээлжинд газрын дээд хэсэгт хадгалж, удаан хугацаагаар хадгалах шаардлагатай бол газрын доод хэсэгт хадгалах стандарттай байдаг ажээ. Хураалт мөн тодорхой стандарттай байдаг ба өвөл зунгүй нэмэх 3 хэмд байх ёстой байдаг байна.
Манай аймаг жилдээ 6200 орчим тоннтөмс хүнсний ногоо хураан авдаг бөгөөд тус бүртээ өөр өөрхадгалалтын стандарттай юм. Иймээс зоорь ашиглалтад орсоноор байцааг стандартын дагуу хадгалж, байцааны хадгалалт 50 хувьд хүрэх ач холбогдолтой гэж байна.
Эх сурвалж: erdenetinfo.mn