Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Итгэл, найдвар, боломж – Улаанбаатар-2016” бүх нийтийн гүйлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр /2016.09.10/ боллоо. Бүх нийтийн гүйлтэд оролцогчид гурав, тав, 10, 21, 42 километрийн зайд гүйсэн юм. Мөн энэ үеэр гэрэл зургийн үзэсгэлэн гарч, олны хүртээл боллоо.
Дээрх арга хэмжээ нь нийтийн спортыг сурталчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Өнөө жилийн бүх нийтийн гүйлтэд хөдөө орон нутгаас иргэд олноороо оролцов.
Г.ХОРОЛ