Баруун болон төвийн аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороотой. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.