Завхан аймгийн Улиастайгаас Тосонцэнгэл чиглэл дэх Загастайн давааны 67 км зам засварын ажил эхэлжээ. Учир нь Улиастайгаас Загастайн давааны улсын чанартай зам нь бороо, үерийн улмаас эвдэрснээс тус замаар зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.
Ийнхүү Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км авто замын хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааны хэсгийг хамарсан 67 км хатуу хучилттай замын ажил 2012 оны тавдугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсан боловч хөрөнгийн асуудлаас шалтгаалан зогссон байжээ.
А.СҮРЭН