“Халамж төсөл”-н хүрээнд 2000 эмч, эмнэлгийн ажилтнуудад ЛЕДВИР эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2016.09.09-нд нийтлэгдсэн

“Халамж төсөл”-н хүрээнд 2000 эмч, эмнэлгийн ажилтнуудад ЛЕДВИР эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийнхөө хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан “Халамж төсөл”-г санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслөөр эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд зэрэг цус цусан бүтээгдэхүүнтэй харьцдаг, элэгний С вирүсийн халдвар авах өндөр эрсдэлтэй мэргэжлийн хүмүүст LEDVIR эмийг хөнгөлөлттэй үнээр олгох юм.

Манай эрүүл мэндийн салбарт ажил үүргээ гүйцэтгэж байгаад С вирүсийн халдвар авсан 2000 гаруй эмч, мэргэжилтнүүд байдаг байна. Тэдний эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх нь элэгний С вирүсийн өвчлөлийг бууруулахад чухал нөлөөтэй гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа.

“Халамж төсөл”-н хүрээнд ЛЕДВИР эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүссэн эмч, эмнэлгийн ажилтнууд иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт, диплом, шинжилгээний бичиг, эмчийн жор гэсэн бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай юм байна. LEDVIR эмийн эхэн үеийн хариу урвалын үр дүн маш өндөр гарч байгаа бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнууд дан ганц ард иргэдээ эмчлэх бус өөрсдөө санхүүгийн дарамт багатайгаар аюулт өвчнөөсөө ангижрах боломж нээгдэж байгаад эмч, мэргэжилтнүүд талархалтай хандаж байлаа. Монгол Эм Импэкс Концерн нь цаашдаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран элэгний С вирүсийн өвчлөлийг бууруулахад чиглэсэн олон чухал ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг албаны хүмүүс ярьж байсан юм.

“Халамж төсөл”-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Эм Импэкс Концерны 1800-1923 дугаарын утаснаас лавлах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж