Азербайжан улсын Нийслэл Баку хотноо Дэлхийн Шатрын 42 дахь удаагийн олимпиад үргэлжилж байна.
Энэ удаагийн олимпиадад манай улсын эрэгтэй, эмэгтэй 2 баг оролцож байгаа. Манай улсын төлөөлж эрэгтэй багийн ахлагчаар Олон улсын дасгалжуулагч, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, П.Жигжидсүрэн, 1 дүгээр ширээнд Олон Улсын Мастер Гомбосүрэнгийн Мөнхгал, 2 дугаар ширээнд Их Мастер Баярсайханы Гүндаваа, 3 дугаар ширээнд Их Мастер Цэгмидийн Батчулуун, 4 дүгээр ширээнд Дэлхийн Шатрын Холбооны Мастер Сумъяагийн Билгүүн, орлон тоглогчоор Олон Улсын Мастер Намхайн Баттулга, Эмэгтэй багийг төлөөлж багийн ахлагчаар Олон улсын дасгалжуулагч Г.Оюунчимэг,1 дүгээр ширээнд Эрэгтэй Олон Улсын Мастер, Эмэгтэй Их Мастер Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ, 2 дугаар ширээнд Монгол Улсын Гавъяат Тамирчин, Олон Улсын Мастер, Эмэгтэй Их мастер Түвшинтөгсийн Батчимэг, 3 дугаар ширээнд Ази Тивийн Залуучуудын Аварга, Эмэгтэй Олон Улсын Мастер Үүрцайхын Үүрийнтуяа, 4 дүгээр ширээнд Эмэгтэй Их Мастер Алтан-Өлзийн Энхтуул, орлон тоглогчоор Эмэгтэй Олон Улсын Мастер Ууганбаярын Лхамсүрэн нар оролцож байна.
Олимпиадын нэг рекорд нь анх удаа Дэлхийн Шатрын Олимпиадад хамгийн олон 180 орон оролцож байгаа юм. Эрэгтэй 180 орноос Монгол Улсын баг тамирчид чансаагаараа 57 дугаарт, Эмэгтэй 140 орноос 15 дугаарт эрэмблэгдэн тоглож байна.
Эхний өрөгт манай улсын эрэгтэй баг Макоа улсын багийг 0.5:3.5 онооны харьцаатайгаар хожсон. 1 дүгээр ширээнд тоглосон Их Мастер Б.Гүндаваа тэнцэж, Их Мастер Ц.Батчулуун, Дэлхийн Шатрын Холбооны Мастер С.Билгүүн, Олон Улсын Мастер Н.Баттулга нар хожсон.
Хоёрдугаар өрөгт Финлянд улсын багтай 2:2 онооны харьцаатайгаар тэнцсэн байна.
Гуравдугаар өрөгт Катар улсын багтай оноолт таарч 1 дүгээр ширээнд ОУМ Г.Мөнхгал, 2 дугаар ширээнд Их мастер Б.Гүндаваа нар Катар улсын их мастеруудтай таарч хожсон бол Их мастер Ц.Батчулуун тэнцэж, Олон Улсын Мастер Н.Баттулга хожигдож, Катар улсын багийг 2.5:1.5 онооны харьцаатай хожлоо.
Тэмцээний дөрөвдүгээр өрөг маш хүчтэй багтай таарсан. Хорват улсын баг тамирчид болон ихэнх шатарчид нь дэлхийд чансаагаар 2600- гаас дээш байлаа. 1,2 дугаар ширээнд Г.Мөнхгал, Б.Гүндаваа нар тэнцэж, 3 дугаар ширээнд Манай улсын Их Мастер Ц.Батчулуун Хорват улсын Шилдэг Их Мастер болох Kozul, Zdenko–г хожиж, 4 дүгээр ширээнд ФИДЕ-ны Мастер С.Билгүүн Их Мастерын нэг Brkic, Ante–тэй тэнцэж, Монголын баг тамирчид 2.5:1.5 оноогоор Хорват улсын хүчтэй багийг буулган авсан бол 4 өргийн дараагаар Монгол улсын шатарчид 180 орноос 13 дугаарт эрэмблэгдэж, 14 дүгээр байранд Дэлхийн номер нэг эрэгтэй шатарчдын баг болох ОХУ- ын өмнө бичигдсэн нь нилээн томоохон сенсаци боллоо.
Тавдугаар өрөгт Турк улсын шилдэг багтай тоглосноос ОУМ Г.Мөнхгал, Их Мастер Б.Гүндаваа нар хожигдож, Их Мастер Ц.Батчулуун, ФИДЕ-ны Мастер С.Билгүүн нар тэнцэж 3:1 харьцаатай хожигдож, 180 орноос 38 дугаарт бичигдэж байна. Эмэгтэй шатарчдын хувьд эхний өрөгт Финиланд улсын багийг 3.5:0.5 онооны харьцаатайгаар хожиж, 2 дугаар өрөгт Азербайжан улсын 2 дугаар багт 2.5:1.5 оноогоор хожигдсон. Гуравдугаар өрөгт Ямайка улсын багийг 3.5:0.5 оноогоор хожсон. 4 дүгээр өрөгт 2.5:1.5 оноогоор Чех улсын багт хожигдлоо. Тавдугаар өрөгт Тажикстан улсын багийг 4:0 онооны харьцаатайгаар хожиж Дэлхийн 140 орноос 34 дүгээрт бичигдэж байна. 9 дүгээр сарын 8- нд 6 дугаар өрөгт эрэгтэй шатарчид Узбикстаны багтай, эмэгтэй шатарчид Монтенегро улсын багтай тоглохоор тус тус оноолт таараад байна. Манай багийн шатарчдаас хамгийн олон хожлыг эрэгтэйчүүдээс Их мастер Ц.Батчулуун 5 тоглолтоос 4, эмэгтэй Их Мастер Алтан-Өлзийн Энхтуул 4.5 хожил аваад байна. Энэхүү тэмцээний өвөрмөц үйл явдал болж байгаа нь Монако улсын эмэгтэй багийн тоглогч 9 настай Fiorina Berezovsky бөгөөд анх удаагаа шатрын олимпиадад оролцож байна.
Хамгийн олон удаа оролцсон тамирчинаар Ази тивийн анхны их мастер Филипинн улсын шатарчин Torre Eugenio 1970 оны Швейцарын Зигенд явагдсан Дэлхийн Шатрын Олимпиадаас хойш нийт 23 удаа оролцож байна. Мөн Монтенегро улсын нэгэн гэр бүл болох их мастер Dragisa Blagojevic эхнэр Эмэгтэй дэлхийн шатрын холбооны мастер Lidija, охин Эмэгтэй олон улсын мастер Tijana нарынхаа хамт оролцож байна. Энэ жилийн 42 дахь удаагийн Дэлхийн шатрын олимдиадад Монгол улсын шигшээ багийн 10 шатарчдаас гадна Гадаад улсын багт 2 монгол шатарчин Александрын Уранчимэг 4 дүгээр ширээнд МАЛТА улсын багт, ӨМНӨД СОЛОНГОС улсын багт Довчингийн Болортунгалаг 3 дугаар ширээнд, Жанчивнямбуугийн Энхбаяр ICCD буюу дүлий иргэдийн багийн орлон тоглогчоор оролцож байна. Нийт 5 өрөг дараах байдлаар 180 орноос эрэгтэй шатарчдын 1-3 дугаар байранд Нидерланд, Украйн, Энэтхэг улсын багууд Эмэгтэй багаас Орос, Украйны багууд 5 тоглож 5 хожилтой тэргүүлж байна.
Олимпиадад манай улсын шүүгчдийн нэг Олон улсын шүүгч Ц.Сайнбаяр шүүгчээр ажиллаж байна. Дэлхийн Шатрын Холбооны дээд чуулганд Монголын Шатрын Холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр оролцох юм. Түүнчлэн Дэлхийн шатрын олимпиадад Монголын шатарч Ж.Энхбаяр Олон Улсын Сонсголын бэрхшээлтэй тамирчдын багт тоглож байна.
Эх сурвалж: Монголын шатрын холбооны Хэвлэл мэдээлэлийн алба