Салаалсан үсээ тайрах шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

Салаалсан үсээ тайрах шаардлагагүй

Америкийн “www.wikihow.com” сайт салаалсан үсээ тайрах шаардлагагүйгээр эмчлэх аргаас нийтэлжээ.

Алхам №1

Үсний салааг эмчлэхийн тулд танд оливын тос болон зөгийн бал байхад л хангалттай.

Алхам №2

Хоёр халбага зөгийн бал дээр нэг халбага оливын тос нэмээд сайтар хутгаарай.

Алхам №3

Зөгийн бал болон тосон дээрээ Е витамин хийгээд мөн сайтар хутга.

Алхам №4

Гэмтсэн үснийхээ үзүүрт витаминтай зөгийн балаа багс эсвэл гараараа жигд түрх.

Алхам №5

Дараа нь зориулалтын малгай өмс. Үргэлжлэх хугацаа хагас цаг.

Алхам №6

Дараа нь үсээ сайтар угаагаарай. Энэхүү аргыг гурван удаа хэрэглэхэд таны гэмтсэн үс эрүүлжих болно. Заавал салон явахгүйгээр үснийхээ гэмтлийг шийдвэрлэх боломжтой боллоо.

Эх сурвалж: fashion.everyday.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж