Хакүхо бэртлийн улмаас аки башёг өнжихөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

Хакүхо бэртлийн улмаас аки башёг өнжихөөр боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал намрын башёд барилдах боломжгүй болсноо өнөөдөр албан ёсоор зарлаж, хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн бол наймдугаар сард тойргийн барилдаанд оролцож байгаад зүүн өвдөгний бэртлээ сэдрээжээ. Өнгөрсөн хугацаанд биеийн байдлаа харзнаж, башёг өнжихгүй байхыг мэрийж байсан ч зүүн өвдөгний бэртэл барилдах боломжийг бүрэн хязгаарласан байна.

Аварга “Аки башёгийн үеэр сайн амарч, эмчилгээ хийлгэнэ” гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Их аварга Хакүхо 2007 онд ёкозүно цол хүртсэнээсээ хойш ийнхүү анх удаа тэмцээнийг бүрэн өнжихөөр болж байна.

Мэргэжлийн сүмогийн Аки башё буюу намрын тэмцээн есдүгээр сарын 11-нд эхэлнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж