Батлагдсан хуулиудыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

Батлагдсан хуулиудыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг шаардлаа

УИХ-аар батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуулийг буцаасныг эсэргүүцэж, Монголын эмэгтэйчүүдийн сан, Хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг Монфемнет үдэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын сүлжээ, Эвт сайн хөрш ТББ, Эрчүүд Эрүүл гар ТББ, зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр/2016.09.08/ сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилэн найруулгыг боловсруулах анхны ажлын хэсэг 2011 онд Хууль зүйн сайдын тушаалаар байгууллагадсанаас хойш Засгийн газрын хуралдаанаар дөрвөн удаа хэлэлцэгдэж, УИХ-н нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг хоёр удаа шийдэж, хуулийн дагуу дөрвөн шатны хэлэлцүүлгийг давж батлагдсан байна. Хуулийн төслийг боловсруулахад олон салбарын мэргэжилтнүүдээ бүрдсэн ажлын хэсэг таван жилийн турш тасралтгүй ажиллаж, өмнөх хуулийг хэрэгжүүлэх явцад авсан сургамжид тулгуурлан шинэ хуулинд эрүүгийн эрхзүйн шинэтгэлийн багц хуулиудыг нарийвчлан суулгасан байна.

Хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг Монфемнет үндэсний сүлжээ ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “одоогоор үйлчилж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж байсан. Энэхүү хууль хэрэгжиж эхлэсэн 12 жилийн хугацаанд олон тооны өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн. Гэвч энэхүү хуулийн цоорхойгоор олон хүмүүс амь насаа алдсан. 2010-2016 оны хооронд нийтдээ 95 мянган хүн ойр дотныхоо хүмүүсийн гарт амиа алдсан байгаа юм. Хууль нь байсаар байтал гэр бүлийн хүчирхийлэлийн тоо нэмэгдээд байгаа шалтгаан нь тухайн хууль нь дангаараа хүнийг хамгаалж чадахгүй байна гэсэн юм. Эрүүгийн хуулинд гэр бүлийн хүчирхийлэл гэсэн зүйл ангийг оруулж өгсөнөөр бусад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуулиудтай уялдаж өгч байгаа юм. Цогцоор юмыг шинэчлэхгүй бол гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль дангаараа өөрчлөлт авчирахгүй” хэмээн хэлсэн юм. Мөн энэ хурлын үеэр Монгол Улсын Их хурал, Засгийн газар болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Э.СОСОРБУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж