Хөвсгөл, Завханы сумдад газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.11-нд нийтлэгдсэн

Хөвсгөл, Завханы сумдад газар хөдөлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр өнөөдөр /2016.09.11/ 05.22 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-ын зайд 4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон гефофизикийн хүрээлэнгээс хүлээн авчээ.

Иймээс орон нутагтай холбогдож газар хөдлөлтийн талаар тодруулахад “Тухайн газар айл нутагладаггүй учраас иргэдэд чичирхийлэл мэдэгдээгүй” гэсэн хариулт өгчээ.

Мөн өчигдөр 11.59 цагт Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс хойд зүгт  90 км-ын зайд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон ч иргэдэд мөн л чичирхийлэл мэдрэгдэлгүй өнгөрчээ.  

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж