Амралтын өдрүүдэд юу үзэж болох вэ?

Хуучирсан мэдээ: 2016.09.09-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд юу үзэж болох вэ?

Энэ долоо хоногийн баасан гаригт хип хоптой, сонгодог үдэштэй, хошин шогтой гээд олон төрлийн тоглолт болох нь ээ. Ингээд цагийн хөгжилтэй өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхэнд соёл урлагийн үзвэрийн хуваарийг танилцуулж байна.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД

Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох "Ice Top” энэ жил 20 нас хүрч байна. Тэд 20 жилийн ойдоо зориулан энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Баярлалаа” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тус хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолтод "Хар сарнай”, "Хар тас”, "Люмино”, "Эрх чөлөө”, "Дайн ба энх”, "Татар”, "Дижитал”, "Mr Dogs” зэрэг хип хоп хамтлагууд оролцохоос гадна рок попын "Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Т.Ариунаа, "Хурд”, "Гурван охин”, "Киви”, "Лемонс”, "A Sound”, "Click click Boom”, реппер Gee, Genne, Rokit Bay зэрэг монголын рок поп, хип хоп урлагийн үе үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид оролцоно.


УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

Дэлхийн сонгодог хөгжмийн од, Москвагийн Филармоны гоцлол хийлч Павел Милюков Монголд анх удаа "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хөгжмийн тоглолтоо энэ сарын 9-ны 19 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа хийх гэж байна. Тус тоглолтын удиртгал болгон Д.Шостаковичийн “Баярын симфони”-ийг эгшиглүүлэх бол түүний дараагаар Ж.Бизе, П.Сарасатийн “Кармен” дуурийн аялгуунаас сэдэвлэсэн уран сэтгэмж, И.Брамсын хийлийн гоцлол болон симфони найрал хөгжимд зориулсан алдарт концертыг сонордуулна.


ҮНДЭСНИЙ СОЁЛ, АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Залуусын хүсэн хүлээж буй Реппер “Rokit Bay”-гийн Be Live Show 2016-Хариуцлага” тоглолт “Хар Сувд” хөлөг онгоцны задгай талбайд есдүгээр сарын 9-ний өдөр болно. Түүний тоглолтод рeппер GEE, Rokit Bay нар таван жилийн дараа тайзнаа дахин хамтран гарч, сонсогч залуустаа уран бүтээлээ хүргэх бол залуусын сонсох дуртай “Nisvanis” хамтлагийн Aмгаа, “UFO”, DJ “Henza”, MRS.M болон NMN нар уригдаж, уран бүтээлээ хүргэх гэнэ.


СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

“Х Түц” продакшны "Бид амьдралд хайртай" инээдмийн шоу тоглолт үдэш бүр 19:00 цагаас болно.


МҮЭСТО

“Маск” продакшны "Эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт үдэш бүр 19:00 цагт болно.


“ТЭНГИС”, “ӨРГӨӨ” КИНО ТЕАТРУУДАД

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Одод болохын хүслэн” инээдмийн уран сайхны кино ирэх сарын 9-нд нээлтээ хийх гэж байна. Одод болохын хүслэн" киноны киноны найруулагчаар Б.Жаргалсайхан, продюсераар Г.Гантуяа, зохиолчоор М.Энхдалай, зураглаачаар Ц.Хүрэлбаатар ажилласан. Гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр, Г.Алтаншагай, Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар тогложээ.


ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

“The Color Event UB 3K-2016” арга хэмжээ есдүгээр сарын 11-нд 16.00 цагаас болно. Арга хэмжээнд оролцогчид дижи нарын уран бүтээл болон хамтлаг, дуучдын тоглолт үзэх боломжтойгоос гадна гараанаас бариа хүртэл 600 метр тутамд өөр өөр өнгийн будгаар будаж цагийн хөгжилтэй өнгөрүүлэх ажээ.


CLUB 24

Гурван өөр өнгө аясыг мэдрүүлэгч амтат “KIWI” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт энэ сарын 9-ны баасан гаригийн үдэш 21 цагаас болно. “CLUB 24” клубт Монголын рок поп урлагийн өвөрмөц төлөөлөл “KIWI” хамтлагийнхан хит дуунуудаас бүрдсэн хамгийн доргио, хамгийн романтик, хамгийн сэтгэл сэргээм үдэшт залуусыг урьжээ.


MINT ULAANBAATAR КЛУБ

“MINT Ulaanbaatar” клуб залуус та бүxэндээ зориулаад энэ сарын Баасан гариг бүрт цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ сарын 9-нд шилдэг дижи Одонбат өөрийн хөгжмийн ертөнцийг мэдрүүлэх гэнэ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж