Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) чөлөөт бөхийн 2016 оны сүүлчийн чансаагаа өчигдөр зарлалаа. “Рио-2016” олимпийн аварга, медальтнуудаар ахлуулсан энэхүү чансааны жин бүрт Монголын бөхчүүд хэрхэн бичигдсэнийг сонирхуулъя. Олимпийн бус жин болох эрэгтэйчүүдийн 61 кг, 70 кг-ын жингийнхний чансааг оны сүүлчээр Унгарт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар шинэчлэх ажээ.
Дэлхийн чансаанд Монголын эрэгтэй тамирчдаас Г.Мандахнаран хамгийн дээгүүр буюу тавд, эмэгтэйчүүдээс П.Орхон долоод нэрлэгджээ. Эмэгтэй бөхчүүдийн таван жингийн чансааны эхний 20-д Монголын зургаан бүсгүй багтсан байна.
Эрэгтэй:
- 57 кг Э.Бэхбаяр 12-т
- 61 кг Т.Түвшинтулга 8-д
- 65 кг Г.Мандахнаран 5-д
- 70 кг Б.Батзориг 13-т
- 74 кг П.Өнөрбат 12-т
- 86 кг О.Үйтүмэн 16-д
- 97 кг Д.Хүдэрбулга 18-д
- 125 кг Ж.Чулуунбат 16-д
Эмэгтэй:
- 55 кг Д.Отгонцэцэг 13-т
- 58 кг П.Орхон 7-д
- 58 кг Б.Шоовдор 20-д
- 60 кг С.Цэрэнчимэд 9-д
- 63 кг С.Батцэцэг 10-т
- 69 кг О.Насанбурмаа 9-д
UWW-аас гаргасан нийт бөхчүүдийн чансааг дараах холбоосыг дарж харна уу.
Б.ЭНХ