Барилгын салбарын 90 жилийн ойн арга хэмжээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

Барилгын салбарын 90 жилийн ойн арга хэмжээ эхэллээ

Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тохиож байна.

Өнөөдөр 09.00 цагаас Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Соёлын төв өргөөнд болж, 10.00 цагаас Барилгачдын сувиллын нээлтийн ажиллагаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Нарлаг” зочид буудалд боллоо.

Түүнчлэн Барилгачдын нэрэмжит төгөлд мод тарих ажиллагаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, Шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах ёслол Барилгачдын талбайд тус тус болж байна.

Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр 14.00 цагт, Хүндэтгэлийн концерт 16.00 цагт Соёлын төв өргөөнд мөн болно.

Ойн баяр ёслол маргааш үргэлжилж, өглөө 9.00 цагаас Монголын барилгачдын VI Их хурал Төрийн ордонд хуралдах ажээ. Хуралд нийслэл, орон нутгаас нийт 800 орчим төлөөлөгч оролцох юм байна. Энэ өдөр мөн Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болно.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж