Монголын хөлбөмбөгийн холбоо, Бразилын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж, Латин Америкийн хөлбөмбөгийн хэв маягийг эх орондоо нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэллээ.
Монголын хөлбөмбөгийн холбоо дэлхийн хамгийн чадварлаг, авьяаслаг хөлбөмбөгчдийн уурхай болсон Бразил улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран, олон олон ажил хийхээр төлөвлөжээ.
Тухайлбал, эхний ээлжинд Бразилын Парана мужийн “Паранэнс” багтай хамтын ажиллагаа эхлүүлж, тус багтай "Үндэсний дээд лиг" болон "1-р лиг"-ийн багууд хамтрах үүд хаалга нээгджээ.
Энэ ажлыг хэрэгжихэд Монгол Улсаас Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа туслалцаа үзүүлсэн байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Пеле, Зико нарын Бразилын алдарт хөлбөмбөгчдийг эх орондоо айлчлуулахаар холбоо тогтоож эхэлсэн байна.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо